Эко Машинуудын Холбоо” НҮTББ / TУН УДАХГҮЙ ...

БИДНИЙ ТУХАЙ

Приус сонирхогчид групп нь 2012 оны 9-р сард анх үүсcэн, Зорилго нь бие биедээ туслан уг машины арчлалт, туршлага солилцох зорилгоор нээн хөтөлж эхэлсэн. 2013 оны 12 дугаар сард Приус сонирхогчдын албан ёсны 5 -р уулзалтаас хойш нийгэмд хандсан үйл ажиллагаа явуулах ажлыг эхлүүлсэн. Мөн ондоо анхны үйл ажиллагаагаа нийгмийн эмзэг давхрагын хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг өгөх аяныг амжилттай зохион байгуулсан. 2014 онд бид “Приус сонирхогчид ” хуудасыг “ Монголын Эко Машинуудын Холбоо” НҮTББ болгож хуулийн этгээд болгон үйл ажиллагаагаа улам өргөн цар хүрээтээгээр үргэлжлүүлэх болсон . Бид 2013 оны сүүл гэхэд 5000 орчим дэмжигч гишүүдтэй байсан бол “MECA ” НҮТТБ 2016 оны байдлаар 112644 гишүүд дэмжигчидэйгээр нийгмийн сайн сайхны төлөө идэвхитэй үйл ажиллагаагаа өргөжүүлэн явуулж байна . Бид 2014 оноос албан ёсны үйл ажиллагааг идэвхижүүлэн сайн үйлсийн аянг тогтмол явуулах болсон.